Lorem ipsum dolor sit amet...
Lorem ipsum dolor sit amet...
Lorem ipsum dolor sit amet...
Мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой бизнесийн орчин улам хурдацтай өөрчлөгдөж, найдвартай, хурдан шийдвэр гаргах шаардлага бизнес эрхлэгч нар, удирдлагуудад гарсаар байна. Ийм нөхцөлд Power BI нь бизнесийн амжилт авчрахад голлох үүрэг гүйцэтгэнэ. Яагаад гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлая.
1. Мэдээллийг нэгтгэх чадвар
Power BI нь Excel, SQL Server, SharePoint, вэб програмууд болон бусад олон эх сурвалжаас өгөгдлийг татан авч, нэгтгэн дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Энэ нь байгууллага доторх мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах процессыг хурдасгах юм.
2. Дүрслэл хийх боломжууд
Power BI-д олон янзын дүрслэл хийх боломжууд байдаг. График, диаграмм, интерактив мэдээллийн самбар, хадгалагдсан мэдээллийг дүрслэх, анимэйшн зэрэг олон төрлийн зургаар мэдээлэл гарах нь хэрэглэгчдийн ойлголтыг гүнзгийрүүлдэг. Түүнчлэн, хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ, хүсэлтээр графикуудаа сайжруулахаас гадна мэдээллийн самбарын зохион байгуулалтыг өөрчлөх боломжтой.
3. Шинжилгээ хийх хүчирхэг технологи
Power BI нь дүн шинжилгээ хийх өндөр хүчин чадалтай. Дата моделүүд, DAX функцийг ашиглан өргөтгөсөн анализ хийж, урьдчилан таамаглах буюу “predictive analysis”-ыг хийх боломжийг олгодог. Энэ нь бизнесийн тогтворгүй байдал, боломжуудыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна.
4. Нийтийн хэрэглээ
Power BI нь хэрэглэгчдэд тайлан болон аналитик мэдээллийг бусадтай хялбархан хуваалцахыг боломжийг олгодог. Бусад хэрэглэгчид хүндэтгэлтэй, бодит тайланг хялбархан нээж, хэрэглэх боломжтой. Энэ нь багийн хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг солилцох процессийг сайжруулдаг.
5. Уян хатан бөгөөд хүртээмжтэй
Power BI-г ашиглах нь уян хатан байдлаар ажиллах боломжийг олгодог. Хэрэглэгчид мэдээллийг компьютер, таблет эсвэл гар утаснаасаа хялбархан хандаж, хэзээ, хаанаас ч дүн шинжилгээ хийж, мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ нь бизнесийн онцлог шаардлагатай нөхцөлд тохирох боломжийг нэмэгдүүлдэг.
6. Судалгаа хийх боломж
Power BI нь төслийн явц, хэрэгжилт, үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэгдэл зэргийг шингээж судалгаа хийх анализ хийж, тайлан гаргах боломжийг санал болгодог. Судалгаа хийх боломж нь байгууллагын шийдвэр гаргалтад үлэмж нөлөөлдөг.
7. Бизнесийн стратегийг боловсронгуй болгох
Power BI-ийг ашигласнаар, байгууллага нь бизнесийн стратеги, санхүүгийн төлөвлөгөө, маркетингийн стратеги, хэрэглэгчийн зан төлөв зэргийг илүү сайн ойлголттой, дүн шинжилгээтэй нарийн үнэлэмжийг гаргана. Энэ нь урт хугацаанд өрсөлдөөний давуу талыг бий болгодог.
8. Судалгааны дүн шинжилгээ
Power BI-ийг ашиглаж буй байгууллагууд нь зах зээлд байнга өөрчлөгдөж байгаа мэдээллийг хайж, дүгнэлт гаргахад хялбар болгосноор, тэднийг өрсөлдөгчдөөс давуу байхын тулд шаардлагатай мэдээллээр хангаж өгдөг.
Дүгнэлт
Power BI нь Монголын бизнесүүдийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, чадвартай шийдвэр гаргах, үйл ажиллагааг сайжруулах болон стратегийн төлөвлөг бүхий томоохон хэрэгслүүдийн нэг болж байна. Дэлхий нийтээр Power BI-ийг ашиглах нь хөдөлмөрийн зах зээлд уян хатан байдлыг хангаж, хурдацтай, оновчтой шийдвэр гаргахад тань хамгийн сайн туслах чинь байх болно. Бид POWER BI сургалтаар Монголдоо №1 тул та манай сургалтад хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
Microsoft Excel 40 гаруй жилийн турш бизнесийн ертөнцийг эргэлзээгүй удирдаж ирсэн. Гэхдээ
өнөөдөр олон хүмүүс "Excel хуучирсан уу?" гэсэн асуултыг надад тавьж байна. Хэдий технологийн
шинэ хэрэгслүүд гарч ирсэн ч Excel одоо ч гэсэн бизнесийн хүчирхэг багаж хэвээр байгаа талаар
би танд дэлгэрэнгүй тайлбарлая.
1. Хялбар Хэрэглээ, Тархсан Нөлөө
Excel нь маш энгийн бөгөөд ихэнх хүмүүс үндсэн функцуудыг хурдан сурч ашиглах боломжтой.
Тиймдээ ч дэлхий даяар 750+ сая хүн ашиглаж байна. Энэ нь та excel программ дээр боловсруулсан
тайлан мэдээлэл, тооцоогоо бусад хүмүүс, албан байгууллагтай хуваалцахад ойлголтын зөрүү хэр
барагтай гарахгүй ээ гэсэн үг.
2. Өргөн Хүрээний Функцууд
Excel нь энгийн хүснэгтээс эхлээд нарийн төвөгтэй математик анализ, график, макрос (VBA)хүртэл
олон төрлийн ажиллагааг дэмждэг. Энэ нь жижиг бизнесээс томоохон компаниудад хүртэл
хэрэгцээг хангадаг.
3. Оффлайн Ажиллагаа
Бусад cloud-суурилсан системүүдээс ялгаатай нь Excel нь интернэтгүй ч ажиллах боломжтой.
Энэ нь тодорхой нөхцөлд илүү найдвартай байж болно.
4. Хүчтэй интеграци
Power Query, Power Pivot зэрэг нэмэлтүүд нь Excel-ийг аварч, сая сая мөр өгөгдлийг боловсруулах
боломжийг олгосон. Мөн Dynamic Arrays (Excel 365) нь томъёог илүү хурдан, ухаалаг болгож өгсөн.
VBA (Macros) – Автоматжуулалт хийх боломж нь Excel-ийг "хөгжмийн зэмсэг" шиг уян хатан болгодог.
Power BI, Python интеграц хийгдсэны давуу талыг тайлбарлах нь илүүц биз.
5. Танд шийдэл санал болгож чадна
Урьдчилсан загвар (Templates) – Санхүүгийн төсөв, цалин, борлуулалтын дүн шинжилгээнд зориулсан
500+ загвартай.
Онцлох давуу талуудыг дурдлаа. Тэгвэл бүгдээрээ нөгөө талаас нь орчин үед бий болоод байгаа сул
талуудтай нь танилцая.
1. Их хэмжээний өгөгдөлд удаан. Гэхдээ Power Pivot ашиглах эсвэл Excel-ээс Power BI
руу шилжиж хурдан боловсруулалт хийж болно.
2. Олон Хүн Нэг Файл Дээр Ажиллахад Хэцүү. Гэхдээ Excel online эсвэл SharePoint дээр
хамтран ажиллах.
3. АI төдийлөн хөгжүүлээгүй. Гэхдээ Microsoft 365 Copilot (AI интеграц) эсвэл Python-тай
хослуулж болно.
Та анзаарсан бол сул тал бүрт “гэхдээ… “ шийдэл байгаа биз.
Дүгнэлт: Excel одоо ч "АЛТАН" хэрэгсэл. Өгөгдөлд илүү хялбар аналитик хийх чадвартай AI
хосолсон шинэ системүүд гарсан ч Excel-н интеграци түүнээс илүү хөгжиж, илүү мэргэжлийн
түвшинд ашиглагдсаар байх нөхцөлүүд хэдийнээ бүрдсэн тул бид ердөө ашиглах ур чадвараа
сайжруулахад л анхаарах хэрэгтэй.
Бид EXCEL сургалтаар Монголдоо №1 тул та манай сургалтад хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү.