Дэлхийд өрсөлдөх
Монгол компаниудыг
бий болгоно

Бизнес архитектур, Дата архитектур, Дата аналитик ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр анхдагч

Founder Image
Стратегийн зөвлөх О.Лувсанжамц
CEO of “Think Pro” LLC

Хамтрагч байгууллагууд

+15000

Нийгмийн хариуцлагын хүрээнд 15000 хүнд анхан шатны мэдлэгийг үнэ төлбөргүй хүргэв.

+200

Бидний үйлчилгээг 200-с дээш байгууллага авч бизнесээ тэлэв.

+500%

Манай үйлчилгээг авснаар байгууллагууд бүтээмжээ 500% нэмэв

+20тэрбум

Нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж өгөв.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

  • “Сургалт маань маш цэгцтэй, ойлгомжтой байсан. Excel, Power BI хоёрын уялдаа холбоог илүү сайн ойлгож, өгөгдөл дээр үндэслэн хурдан, оновчтой шийдвэр гаргах арга барилд суралцлаа. Тайлан боловсруулах хугацаа багасч, ажлын бүтээмж нэмэгдсэн. Үнэхээр хэрэгтэй сургалт байлаа.”

    Санхүүгийн Зохицуулах Хороо

  • “Дата мэдээлэлтэй ажиллахад илүү хялбар болсон. Өмнө нь олон алхамтай хийдэг байсан ажлыг одоо богино хугацаанд, үр дүнтэй хийж сурсан. Power BI-г статистикийн өгөгдөлд хэрхэн ашиглах вэ гэдгийг бодитоор сурсан маань маш том дэвшил байлаа.”

    Үндэсний Статистикийн Хороо

  • “Бид өгөгдлийг зөв боловсруулж, ойлгомжтой хэлбэрээр дүрслэх нь яагаад чухал вэ гэдгийг энэ сургалтаар илүү сайн ойлголоо. Power BI ашиглаад тайлан, dashboard-оо үзэмж сайтай, ойлгомжтой болгох боломжтой юм байна лээ. Онол биш, яг бодит ажил дээр хэрэглэх практик мэдлэг авсандаа баяртай байна.”

    АПУ ХК

  • “Power BI-г өмнө нь зөвхөн санхүүгийн хүмүүс ашигладаг гэж боддог байсан бол одоо манай салбарт төдийгүй бүх салбарт ашиглах боломжтой гэдгийг мэдлээ. Дизайн сайтай, динамик тайлангуудыг бүтээж, мэдээллээ шинэ түвшинд боловсруулж, олон мэдээллийг нэгтгэн хянах боломжийг олгодгоороо давуу талтай юм байна. Багш ур чадвартай бөгөөд, эерэг уур амьсгалтай хамт олон байлаа.”

    Иргэний Нисэхийн Ерөнхий Газар

  • Манайх олон хувилбараар төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байдаг байсан бол сургалтдаа сууснаар одоо 10-20 хувилбар гаргаж чаддаг боллоо. Өмнө нь онолын хичээлээр ойлгоогүй, сураагүй байсан зүйлсээ 100% практик аргачлалтай сургалтад сууснаар илүү олон зүйлсийг мэдэж, сурч чадлаа. Багш бол хөгжилтэй, нэг хамт олон шиг л дотно, сонирхолтой заадаг юм байна. Мөн өмнө нь олон дахин хийдэг, олон цаг зарцуулдаг байсан бол одоо нэг л үйлдлээр нэг л цагт хийх боломжтой болсондоо баяртай байна

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр

  • "Power BI-ийн эрин үед, PowerPoint ашиглан ганцхан график хийж байсан нь хоцрогдсон гэдгээ ойлголоо. Сургалтын хөтөлбөр маш ойлгомжтой, цэгцтэй бөгөөд багш нар нь хүртээмжтэй байсан. Богино хугацаанд үр дүнтэй суралцаж, амжилттай ажил дээр хэрэглэх чадвартай болсон. Ялангуяа Power BI дээр холболтуудыг хийхэд хэцүү гэж бодож байсан ч сургалтад сууж хялбар, амархан гэдгийг ойлголоо. Мөн Power BI-г зөвхөн санхүүгийн мэргэжилтнүүд гэлтгүй бусад бүх байгууллагын ажилтнууд ашиглаж хамтдаа өсөж хөгжих хэрэгтэй юм байна. Энэ сургалт бусад сургалтуудтай харьцуулахад олон давуу талтай тул суугаарай гэж та бүхэнд зөвлөж байна.”

    Улаанбаатар төмөр зам

  • Манай суманд анх удаа зохион байгуулагдсан энэ сургалт маш өгөөжтэй байлаа. Багш нар ойлгомжтой, практик арга барилаар зааж, Excel болон Power BI-ийн талаар өргөн мэдлэг өгсөн. Өмнө нь онлайнаар үзэж байсан ч ойлгоогүй, харин энэ удаа гүнзгий ойлгож, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх олон шинэ арга эзэмшлээ. Мэдээллийг хурдан боловсруулах, график болон тайлан гаргах чадвар маань сайжирсан. Сургалт хүлээлтээс давсан, бүүр 200% үр дүнтэй байсанд баярлалаа!

    Ерөө сум